Манай холбооноос зохион байгуулж буй 2 өдрийн сургалтын эхний өдрийн сургалт нь 2022.05.26-ны өглөөний 10:00 цагаас эхлэн 17:00 цагт амжилттай явагдаж дууссан бөгөөд энэ өдрийн сургалтаар:
1. “Дархансүлжээ” ХХК, захирал Монгол улсын зөвлөх инженер Б.Гэрэлчулуун – “Зургийн инженерүүдэд өгөх ерөнхий суурь ойлголт”
2. Монгол улсын Гавьяат барилгачин, Зөвлөх архитектор Г.Нарангэрэл – “Хот төлөвлөлт, архитектур, зураг төсөл боловсруулалт “
3. Монгол улсын зөвлөх инженер, “Таван Үндэс” ХХК-ийн Зөвлөх О.Балдорж – “Инженер, геологи”
4. ДҮТ-ийн Мэдээлэл технологийн албаны ахлах инженер Д.Нацагдорж – “Холбоо дохиолол”
5. Монгол улсын зөвлөх инженер Г.Нарантуяа – Геодези гэсэн сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.
2 дахь өдрийн сургалт нь 2022.05.27-ны өглөөний 10:30 минутаас эхлэн 17:30 минутад амжилттай явагдаж дууслаа. Энэ өдрийн сургалтаар:
1. Монгол улсын зөвлөх инженер, “ЭХЭЗХ” ТӨҮГ-ын ерөнхий инженер Ш.Энхбаатар – Шугам сүлжээ /ЦДАШ/
2. Монгол улсын зөвлөх инженер, “Дархансүлжээ” ХХК, захирал Б.Гэрэлчулуун – Дэд станц
3. Монгол улсын зөвлөх инженер, “Эсгий гүрэн” ХХК-ийн захирал Н.Батжаргал – Эрчим хүчний барилга бүтээц
4. Монгол улсын зөвлөх инженер, “Шугам” ХХК-ийн Зөвлөх Л.Нэргүй – Реле хамгаалалт, автоматжуулалт
5. Тэргүүлэх төсөвчин “Дархан, Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн төслийн инженер Ё.Лхүндэв – Төсөв гэсэн сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.
Эрчим хүчний зураг төсөл сонирхогчдод зориулсан анхан шатны суурь мэдлэг олгох хоёр өдрийн сургалт маань зүүмээр амжилттай болж өндөрлөлөө. Нийт хамрагдсан инженерүүддээ болон багш нартаа баярлалаа.
Сургалтанд идэвхитэй хамрагдсан нийт инженерүүддээ болон тэдний маань асууж тодруулсан асуултанд харамгүй зөвлөгөө тайлбар өгсөн хүндэт багш нартаа маш их баярлалаа. Сургалтанд хамрагдсан инженерүүдийн маань сэтгэгдэл өндөр байлаа. Та бүхэндээ баярлалаа.
Дараа дараагийн сургалтаар уулзацгаая. Амжилт хүсье