2021 оны үйл ажиллагааны Үндсэн чиглэл
Нэг. Дотоод үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх ажлууд:
- Бүх гишүүдийн ЧАТ групп үүсгэх, мэдээлэл солилцоог сайжруулах;
- Гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх /20%/;
- Хураамжийг бүрэн татан төвлөрүүлэх;
- Хувь гишүүнчлэлийн тоог нэмэгдүүлэх /урилгаар/;
- Холбооны үйл ажиллагааны мэдээ, мэдээллийг тухай бүр шинэчилж, вэб сайтаар мэдээлж байх.
Хоёр. Хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэх ажлууд:
- ЭХЯ болон мэргэжлийн бусад байгууллагын Ажлын хэсгүүдэд ажиллах;
- Ажлын хэсгүүдэд ажилласан талаарх мэдээллийг гишүүдэд хүргэх;
- Бусад байгууллага болон мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран ажиллах;
Гурав. Сургалтын чиглэлээр хийгдэх ажлууд:
- Улиралд доод тал нь 1 удаа онлайн болон оффлайн хэлбэрээр сургалт зохион байгуулах;
- Сургалтаас гарсан үр дүнг холбогдох төрийн болон төрийн өмчит компаниудад хүргэх;
- Мэргэшсэн болон бусад сертификаттай сургалтуудыг зохион байгуулах сургалтын эхлэлийг тавих;
Дөрөв. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хийгдэх ажлууд:
- Зураг төсөлд тавигдах шаардлагатай холбоотой стандарт, норм норматив орчуулах;
- Төрөл мэргэжлийн чиглэлийн тулгамдсан асуудлуудаар удирдамж боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
- Салбарын хууль, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах хууль, дүрэм, журам, бодлогын баримт бичгийн төсөлд санал өгөх.
- Холбооны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ, мэдээллийг гишүүн, гишүүн байгууллагад тасралтгүй хүргэж байх.
________ оОо _________